ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр батлах тухай  

"Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:  

  1. ”Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөрийг нэгдүгээр, хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  2. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийн тодорхой хэсгийг чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Алтантуяа, Санхүү, эдийн засгийн газрын дарга Н.Түмэндэмбэрэл, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.
  3. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлд танилцуулж байхыг Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Бүжин, Эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга Л.Жамбалжав, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга С.Энхболд нарт тус тус үүрэг болгосугай.

/Сайд/ Б.БАТСЭРЭЭДЭНЭ    

Та Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөрийг үзэхийг хүсвэл Энд дарна уу.