Тэргүүн

Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа    

МУ-ын Тэргүүн хатагтай Х.Болормаа нь 1988 онд Украйн улсын Львов хотын Их сургуулийг төгссөн. Инженер геохимич мэргэжилтэй.    

1988-1994 он Геологийн Төв лабораторид минерологич инженер, 1994-2007 он “Анх-Эрдэнэ” ХХК-д менежер, 2007 оноос эхлэн “Анх-Эрдэнэ” ХХК-ны Эрдэс Судлалын Лабораторийн эрхлэгч, 2006  оноос эхлэн “Болор сан” ТББ-ын тэргүүн,  Өнчин, нийгмийн эмзэг давхаргын  хүүхдүүдийг асран, халамжилж, тэднийг зөв сайн хүмүүс болгон өсгөх  зорилготой  “Болор сан” ТББ-ыг үүсгэн, улмаар 2010 оноос “Халамжит гэр бүл” төвийг  байгуулж, 22 хүүхдийг асран хүмүүжүүлж байна.    

Тэргүүн хатагтай Х.Болормаа Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн  тулгамдсан асуудал болсон хорт хавдрын эсрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарт шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилгоор 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ыг санаачлан байгуулсан.