Гүйцэтгэх захирал

Элбэгдоржийн Эрдэнэ  

2007 онд Улаанбаатар хотын Олон Улсын дунд сургуулийг, 2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Филадельфиа хотын Дрекселийн Их Сургуулийг биологич мэргэжлээр тус тус төгссөн, Биологийн Шинжлэх Ухааны баклавар зэрэгтэй.  

2009-2011 онд Дрекселийн Их Сургуулийн Дутуу нярайн судалгааны төвд эс судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний туслах ажилтанаар ажиллаж байсан.  

2011 оны 8 дугаар сараас эхлэн “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.