“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан

Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан (ХМҮС) төрийн бус байгууллага (ТББ)-ыг 2010 оны 3-р сарын 15-ны өдөр үүсгэн байгуулсан.    

“Итгэл” ХМҮС-ийн удирдах зөвлөлд нийгэм, улс төр, урлаг соёл, спорт, шашны салбарын шилдэг зүтгэлтнүүд сайн дураар ажилладаг.  

Сангийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа.  

  • Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хорт хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдэд мэдээ, мэдээллийг нээлттэй хүргэх, вэб хуудсаар дамжуулан мэргэжлийн эмч нарын зөвлөмж, мэдээллийг түгээх
  • Хавдрын оношлогоо, эмчилгээнд гарч байгаа сүүлийн үеийн ололт, дэвшил, шинэ техник технологийг улс орондоо нэвтрүүлэх, сурталчлах
  • Хавдар судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор гадаад улс оронд шинэ ур чадвар эзэмших сургалтанд хамруулах
  • Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй хавдар, түүний урьдал хүчин зүйлийг судлах
  • Аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдэд хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор загвар тасгийн стандартын дагуу байгуулан ажиллуулах
  • Хорт хавдраас сэргийлэх, хавдартай тэмцэх талаар шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид болон мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ, олон нийтийн үүсгэл санаачлага бүхий хөдөлгөөн, хувь хүнтэй хамтран ажиллах, хавдартай тэмцэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг олон нийтэд мэдээлж тэднийг АЛДАРШУУЛАХ арга хэмжээг санаачлан зохион байгуулах
  • Гадаад, дотоодын байгууллага, хандивлагчидтай хамтран ажиллаж тодорхой төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, шалгагдах хөрөнгө, санхүүжилт бий болгоход бүхий л талаар эрэлхийлэн ажиллана.