Улаан хоолойн хавдар
Их Британид улаан хоолойн өмөн цөөн тохиолддог. Ихэнхдээ 55-с дээш насанд тохиолддог боловч заримдаа залуу хүмүүс өвчлөх тохиолдол байдаг. Эрт шатандаа оношлогдсон хавдар эмчлэгдэх боломж өндөртэй. Хамгийн эхэнд илрэх шинж нь ихэвчлэн дисфаги – залгихад хүндрэлтэй болох явдал байдаг. Ер нь, хавдар даамжрах (хавдар илүү томрох, тархах) тусам эмчилгээ төгс болох боломж буурдаг. Олон тохиолдолд өмөн даамжирсан үедээ оношлогддог. Гэсэн хэдий ч, эмчилгээ хийснээр хавдрын өсөлтийг удаашруулж чаддаг.

Улаан хоолой гэж юу вэ?

 

The Upper Gut – Хоол боловсруулах дээд зам
Oesophagus (gullet) – Улаан хоолой (залгиур хоолой)
Sphincter (band of muscle at bottom of oesophagus) – Сфинктер – хаагч булчин (улаан хоолойн ёроолын цагариг булчин)
Liver - Элэг 
Gut - Гэдэс
Stomach – Ходоод
 

Улаан хоолой (залгиур хоолой) нь ходоод гэдэсний замын хэсэг юм. Бид хоол идэхэд хоол хүнс улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Улаан хоолойн дээд хэсэг нь мөгөөрсөн хоолой (амьсгалын хоолой)-н араар байрладаг. Доод хэсэг нь зүрх болон нуруунуудын хооронд байрладаг.
Улаан хоолойн хана нь булчингийн давхаргуудтай. Эдгээр нь хоол хүнсийг ходоод руу доош оруулахаар агшдаг.  
Улаан хоолой ба ходоодны хоорондын уулзвар дээр булчингийн зузаан, цагариг багц байдаг. Түүнийг сулрахад хоол хүнс доош орох боломжтой, гэхдээ хэвийн үед чангардаг бөгөөд хоол болон хүчлийг улаан хоолой руу эргэн (сөрөх) ороход саад болдог. Үйл ажиллагаагаараа сфинктер нь хавхлагийн үүргийг гүйцэтгэдэг.

Улаан хоолойн өмөн гэж юу вэ?

Улаан хоолойн өмөнг юу үүсгэдэг вэ?

Улаан хоолойн өмөн ямар шинжүүдээр илэрдэг вэ?

Улаан хоолойн хавдрыг хэрхэн оношилж, үнэлдэг вэ?

Улаан хоолойн хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Тавилан (ирээдүйн байдал) гэж юу вэ?