Хөнгөвчлөх эмчилгээ
Амьдрал хайраар эхэлдэг
Хайр, халамжаар төгсөх ёстой.

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь эдгэрэшгүй хүнд өвчний улмаас биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаатай өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд туслахад чиглэсэн асаргаа сувилгаа, эмчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн зөвлөлгөө зэрэг цогц үйлчилгээ юм.
 
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ ямар тохиодолд хэрэгтэй вэ?

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд ямар үйлчилгээ байдаг вэ?
    

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг ямар хүмүүс үзүүлдэг вэ?

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд:

 

 

Хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээний зөвлөгөө:

Хүнд өвчтэй хүн болон түүний гэр бүлийнхэнд амьдралын чанарыг нь дээшлүүлэх, нийгэм сэтгэл зүй, сэтгэл санааны бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, өвчтөний өвдөлт болон бусад зовиур шаналгаа, сэтгэл зүйн хямралыг дарах, багасгахад чиглэсэн эмчилгээ асаргаа үйлчилгээ нь  хөнгөвчлөх тусламж үйлчилгээний үндсэн үйл ажиллагаа юм. 


Амны хөндийн арчилгаа


Таны мэдэх ёстой зүйл:
-  Амны хөндийг цэвэр байлгаснаар ууж идэхэд хялбар болох
-   Сэтгэл санааны тавгүй байдлыг багасгах 
-  Амны хөндийн салст ба уруулыг цэвэр чийгтэй эрүүл байлгах 
-   Халдвараас сэргийлэх зэрэг ач холбогдолтой

Амны хөндийн арчилгаанд дараах тусламжийг багтаана:
-Шүдний сойз нь угааж цэвэрлэхэд тохиромжтой /жижиг, зөөлөн үстэй/ байх ёстой. Угаахаасаа өмнө халуун усанд хийж дэвтээж болно. Шүдний оог хэрэглэхгүй байх нь дээр байдаг. Учир нь үлдсэн оо нь амыг хатаадаг, буйл гэмтээдэг тул ам зайлах шингэнийг хэрэглэ.
-Амыг  хүйтэн усаар сайтар зайлах хэрэгтэй. Халуун ус хэрэглэх нь тохиромж муутай. 
-Шүдний утсаар шүд хооронд орсон зүйлийг цэвэрлэж болно. 
-Уруул омголтох үед усан суурьтай тос түрхэх хэрэгтэй. Тосон суурьтай тос буюу вазелин хэрэглэж болохгүй.

Ам угаах стандарт уусмалууд
Ам угаах стандарт уусмалыг бэлтгэх:
-    1 цайны халбага хүнсний сод, 2 аяга ус эсвэл
-    Тал халбага давс, 1 цайны халбага хүнсний сод, 4 аяга ус 

Ам хатах үед
-    Сахаргүй бохь ба сахаргүй хатуу чихэр идэх хэрэгтэй.
-    Усыг бага багаар ойрхон уух, аль эсвэл амаа зайлж асгана.
-    Шүүслэг жимсийг /лаазалсан ханборгоцой, бирсүүт жүрж, амтат жүрж илүү тохиромжтой байдаг/ хөлдөөн жижиг хэсэг болгон хувааж амандаа хүлхэж идэх 
-    Хэрэв ам хатсан буюу амнаас эвгүй үнэр үнэртэж байгаа үед 15-30 мл бэлтгэсэн уусмалаараа 2-4 цагийн зайтай зайлж асгана ба ам болон шүдээ угаахдаа хэрэглэх хэрэгтэй. 


Өтгөн хаталтанд хэрэглэж болох энгийн арга


Таны мэдэх ёстой зүйл:
-    Өтгөн хатах гэдэг нь баах цөөрөх ба шулуун гэдэсний суллагдах үйл ажиллагаа биед зовиуртай явагдахыг хэлнэ. 
-    Шингэн бага уух
-    Бага идэх
-    Хөдөлгөөн багасах
-    Зарим эм өтгөн хатаадаг
-    Өвчний улмаас өтгөн хаталт үүсдэг

Авах арга хэмжээ:
Өтгөн хатах зовиур нь бидний ажил амьдралд олонтоо тохолддог. Гэтэл эмийг зэримдаа байнга хэрэглэх нь тийм ч таатай биш байдаг, эм хэрэглэж байна гэхээр өвчтөнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг, эмийн гаж нөлөө, өртөг өндөр гэх мэт асуудлууд бидний өмнө гарж ирдэг. Тэр тусмаа хүндээр өвдсөн хүмүүсд нэг талаар зовиурыг эмчилж байгаа хэдий ч нөгөө талаар эмийн гаж нөлөө ажиглагдах нь олонтоо тохиолддог. Жнь: гэдэс базлах, ходоод өвдөх, дотор муухайрах, ам хатах, аманд эвгүй амт амтагдах, гүйлгэх гэх мэт. Тэхээр одоо эмний оронд өтгөн хаталтыг эмчилж болох хялбар бөгөөд таатай жорыг танилцуулья. 

Орц: 
1.    Гэдэс цэвэрлэх цай 4 ширхэг (хаа сайгүй худалдаанд гардаг болсон)
2.    500 гр хар чавга
3.    500 гр үзэм
4.    500 гр чангаанз
5.    1 аяга элсэн чихэр
6.    1 аяга жүүс Ямар ч төрлийн жүүс байж болно. 
Хэрвээ таньд хар чавга, чангаанз олдохгүй бол дан үзмээр хийж болно. Тэгвэл мэдээж үзэм маань 1.5 кг орно. Эсвэл та өөрөө орцыг тааруулж болно.

Бэлдэх арга:
1.    2 аяга буцалсан усанд цайгаа дүрээд 5 минут байлгана.
2.    Дараа нь цайгаа шүүж аваад жимсээ хийгээд сайтар хольж хутгаад 5 минут буцалгана. 
3.    Үүний дараа элсэн чихэр, 1 аяга жүүсээ хийж сайтар хольсны дараа хөргөнө. 
4.    Дээрхи зүйл маань жимсний чанамалтай адил болон.
5.    Муудахаас сэргийлж хөргөчинд хадгалах хэрэгтэй.

Хэрэглэх арга:
1.   Өдөрт 1-2 халбага хэрэглэнэ. Гэхдээ энэ бол тогтсон тун биш гэдгийг санаарай. Та өөрөө тохируулж ихэсгэж бас багасгаж болно.
2.    Талхан дээр түрхэх, халуун усанд хутгаж уух, ер нь ямар ч байдлаар хэрэглэж болно. Яагаад гэвэл бидний хэрэглэж заншсан жимсний чанамалтай адил учир та ямар ч аргаар хэрэглэсэн болно.


Арьсны цооролтоос урьдчилан сэргийлэх ба арьсны арчилгаа


Таны мэдэх ёстой зүйл:
-   Арьсны цоорч болох хэсгүүдийг тодруулан /сүүж, өвдөг, тохой, шагай, өсгий/ өдөрт нэг удаа, боломжтой бол дөрвөн цаг тутамд шалга. 
-    Арьс хуурай, улайсан, хогжруутсан эсэх
-    Маажсан, тууралт гарсан эсэх

Авах арга хэмжээ: 
-    Хэвтрийн өвчтөний байрлалыг 2 цаг тутам өөрчил. 
-    Уужим чөлөөтэй хувцаслаж дэвсгэрийг толигор байлга.
-    Дэвсгэрийг өдөр бүр соль.
-  Халуун биш бүлээн усаар биеийг угаа. Усандаа хүнсний сод эсвэл ванны давс нэмж болно. Биеийг нь гараараа угаа, сойз ба бусад бие угаах парлон хэрэглэх хэрэггүй.
-  Усан суурьтай тос хэрэглэ. Өөрөөр хэлбэл чийгшүүлэгчтэй тос гэсэн үг. Та хэрвээ мэдэхгүй байгаа бол эмийн санчаас лавлаж асуугаарай. 

Дарж нухахаас зайлсхийх:    
-    Өвчтөнийг орноос сандал руу, сандлаас ор луу байрлалыг өөрчилж өргөж байхдаа чирж гулдарч татаж болохгүй.
-    Хэвтрийн өвчтөнийг өргөж норсон зүйлсийг /шээс, бөөлжист норсон даавуу,чийгтэй алчуур гэх мэт/ солино.
-    Арьсыг цэвэрлэж хуурай байлгах, хаттал нь зөөлөн илэх хэрэгтэй.
-    Зөөлөн саван буюу шингэн саван хэрэглэх  нь чухал.
-    Арьсны хөлсийг өөрт нь шингээх нь чухал гэхдээ сэвж болохгүй. 
-    Хэрэв өвчтөн өтгөн шингэнээ барьж чадахгүй бол арьс хамгаалах тос түрхэх хэрэгтэй. 
-    Шээс баасыг тэр даруйд нь цэвэрлэх нь чухал. 

Хэрвээ холголт үүсэж эхэлсэн бол:   
-    Холголт үүссэн хэсэгт хонины нэхий эсвэл зөөлөн дэр ивэх
-    Боломжийн хэрээр байрлалыг ойр ойрхон өөрчил
-    Цээжийг 30 градусд өндөрлэ
-    Уураг ихтэй хоол хүнс өг
-    Арьс хамгаалах наалтууд хэрэглэ


Хэрвээ таньд дотор муухайрах, бөөлжих зовиур байгаа бол 
                                            
                                                              
Таны мэдэх ёстой зүйл:
1.    Хоолыг харахад үзэмжтэй, сайхан үнэртэй бэлтгэж, аль болох дуртай хоолоо идэхийг эрмэлзэх хэрэгтэй.
2.    Бага багаар олон удаа хоолло
3.    Дотор муухай оргилт бөөлжилтын эсрэг эмийг цагаар тогтмол өг
4.    Бүлээн хүйтэн хоол хэрэглэ. Халуун хоол бөөлжилтийг нэмэгдүүлдэг.
5.    Уух шингэний хэрэглээ цатгалан мэдрэмжийг төрүүлдэг учраас хоол идэхдээ ундны хэмжээг багасгах
6.    Ундыг хоолны бус цагаар бага багаар хувааж уух
7.   Хүйтэн ундаа юмуу таргийг жижиглэн хөлдөөж бага багаар хүлхэхэд амны хөндийг чийглэж, чийгээ удаан хадгалдаг. Ингэснээр ам хатах, дотор муухай оргих, бөөлжих шаналгаа багасна. 
8.    Хооллосны дараа хэт огцом /цочмог/ хөдөлгөөн хийлгүй амрах. /Хоол идсэний дараа ойролцоогоор 1 цаг орчим суугаад амрах нь сайн/
9.  Толгойгоо бага зэрэг өндөрсгөсөн байдлаар хэвтэж амрах, байрлалаа байнга өөрчлөн, сул чөлөөтэй хувцас өмсөх.
10.  Нойтон алчуураар нүүрээ арчин, амны хөндийг хүйтэн ус болон амны хөндийг цэвэрлэх бодисоор зайлж угаа


Эмчлүүлэгчийн хооллолт

Манай өвчтөнүүдэд хоолны дуршил алдагдах явдал элбэг байдаг.  Тэд өөрсдийгөө ид гэж албадах нь хэцүү  бөгөөд олонх өвчтөний амтлах мэдрэмж өөрчлөгдөж, урд дуртай байсан хоолондоо дургүй болж болно. Заримдаа өвчтөнд хоол ямарч “амтгүй”  эсвэл “төмөр амтагдаж” байгаа мэт санагддаг.  Зарим нь тун бага хоол идэж байхад, заримд нь залгихад ч хүндрэлтэй байж болно.
 
Дотор муухайрах, огиудас хүрэх зэрэг нь - өвчний шинж тэмдэг юм.  Мөн сэтгэл гутрал нь хоолны дуршил алдагдахад нөлөөлөх бөгөөд энэ нь өвчний бас нэг дагуул юм.

Энэ бүхэн өвчтөнийг болон түүний гэр бүлийнхнийг зовоох бөгөөд бүгд өөрсдийгөө буруутай мэт санаж болно. Өвчтөн түүнд зориулан бэлтгэсэн хоолыг идэж чадсангүй гэж бодох бол гэрийнхэн нь түүнд ямар хоол өгч болох эсэхийг  ч мэдэхээ болино.

Гэвч энэ бүхэн нь учир шалтгаантай бөгөөд энэ бол өвчний явц болон хийгдсэн эмчилгээнээс /хими, туяа эмчилгээ/ үүдэлтэй. 

Өвчтөнд туслахын тулд ар  гэрийнхэн юу ойлгох хэрэгтэй вэ?
-Хоолны дуршил алдагдах нь өвчний учир гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Өвчтөнд өөрийн идэх хоол болоод уух зүйл зэргийг сонгох боломж олгоорой. Хэд хэдэн төрлийн хоол хүнсийг санал болгох ба харин түүнийг идэхийг тулгаж, шаардаж болохгүй.
-Түүнчлэн өвчтөнд сэтгэл гаргаж буйгаа харуулах бусад зүйлийг бодож олоорой. Түүнд иллэг хийж ч болно.
-Өвчтөн ангах нь түүний биеийн байдалд нөлөөлөх бөгөөд ам нь байнга хуурайшиж болно. Ийм үед мөс хүлхэх, амны хөндий ба уруулыг байнга буюу 10-15 минут тутамд норгож байх хэрэгтэй. 
-Мөн бөөлжилтийн эсрэг эмийг хоол идэхээс 1 цагийн өмнө өгнө.
-Хоолны аливаа үнэр нь өвчтөнд цатгалан мэт санагдуулах эсвэл бөөлжилт үүсгэж болох учир  элдэв үнэрийг хөөнө. 
-Өвчтөн хоол идэх, юм уухаас татгалзсан үед зүгээр л түүний уруулыг норгох хэрэгтэй. 
-Өвчтөнөөс юу идэх, уух хүсэлтэй байгааг нь асуугаарай. Түүний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй  /юм идэхээс татгалзсан үед ч гэсэн/.  Ингэж татгалзсанаар өвчтөнд илүү тухтай байж болох юм шүү.


Өвдөлт

Таны мэдэх ёстой зүйл:
Өвчтөний өвдөж байна гэж хэлснийг өвдөлт гэнэ. Өвдөлтийг хурц ба архаг гэж хуваадаг. Хавдрын үеийн  өвдөлтийг архаг өвдөлт  гэх ба өөрөөр хэлбэл байнга удаан хугацаагаар өвдөх өвдөлтийг хэлнэ. Хавдрын өвдөлт нь өвчин даамжрах тусам улам нэмэгдэж байдаг. Өвдөлтийг бүрэн намдаахгүй бол бусад  зовиур шаналгаа дагалдаж гардаг. 

Авах арга хэмжээ: 
*    Өвдөлтийг хянаж намдаах боломж бий юу? 
*    Мэдээж боломжтой.
*    Та эмчид хандаж өвдөлтөө үнэлүүл.
*    Өвдөлт намдаах эмийг эмчийн заавраар хэрэглэ.
*    Эмийг уухаар хэрэглэнэ.
*    Эмийг тогтмол цагаар хэрэглэнэ.
*   Таны хэрэглэж буй эмэнд өвдөлт намдахгүй байвал дараагийн шатны эмэнд өөрөөр хэлбэл сул хүчтэйгээс илүү хүчтэй эм рүү шилжүүлж үе шаттай хэрэглэ.
*   Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэхэд танд хортой зүйл байхгүй.


Нойргүйдэх үед авах арга хэмжээний тухай зөвлөмж

Таны мэдэх ёстой зүйл:
-  Нойргүйдэл нь сэтгэлийн тавгүй байдал айх, сэтгэл түгших, гутрах зэргээс үүсэж болно
-    Мөн өвдөлт болон бусад биеийн зовиураас үүсдэг
-   Сэтгэц нөлөөт эмийг замбараагүй удаан хэрэглэснээс болж мөн нойхгүйдэж болно 

Авах арга хэмжээ: 
-    Унтах цагтаа орондоо ор
-    Унтахаас 4-6 цагын өмнө архи, кофе, чихэр ихтэй зүйл аль болох хэрэглэхгүй байх
-    Унтахаас өмнө хөнгөн дасгал хийж занших
-    Унтах ор тохилог эвтэйхэн байх
-    Унтах өрөөний агаар тохирсон хэт халуун хэт сэрүүн биш, агааржилт сайтай байх
-    Дуу чимээгүй, аль болох бага гэрэлтэй байх
-    Унтахын өмнө халуун сүү, банантай ундаа уух
-    Тайвшруулах үг хэллэг хэрэглэх
-    Боломжтой бол халуун ваннд орох, ном унших
-    Өөрийн хамгийн таалмжтай байрлалд хэвтэх

Хэрвээ та орондоо ороод 20 минутын дараа гэхэд унтаж чадахгүй бол босоод ямар нэгэн зүйл хийгээд хэсэг хугацааны дараа дахин орондоо орох хэрэгтэй. Хэрвээ та үргэлжлүүлэн хэвтэн унтах гэж оролдвол ихэнх тохиолдолд амжилтгүй байдаг ба энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг байна.


Суулгалт

Таны мэдэх ёстой зүйл:
-  Суулгалт нь богино хугацаанд хүний бие дэхь ус давсны тэнцвэртэй харьцааг алдуулдаг.
-    Зарим хоол суулгалтыг эмэгдүүлдэг байхад зарим нь багасгадаг
-    Удаан хугацаагаар суллгавал шингэн алдалт үүсдэг
-    Удаан хугацааны өтгөн хаталт суулгалт үүсэх шалтгаан болдог

Авах арга хэмжээ:
-    Уураг, Калийн агууламж өндөртэй хоол сонго
-    Бага багаар ойр ойрхон шингэн зүйл уулга. Шимж уулгавал сайн
-    Бага багаар хоолло. 1 удаа иддэг байсан хоолыг 3 хувааж өг
-    Суулгалтын дараа болгон хошногны амсарыг бүлээн усаар угааж хаттал нь арч
-    Үр дүнгүй бол эмчийн зөвлөгөө ав