Хавдар үүсгэгч эрсдэл хүчин зүйл

ТАМХИ:

Насанд хүрэгчдийн тамхидалтаас болж хүүхдүүдэд уушигны үрэвсэл, дунд чихний үрэвсэл , гуурсан хоолойн багтраа,зүрх судасны өвчин хорт хавдараар өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Эх нь тамхи татдаг нярай хүүхдийн гэнэтийн нас баралт 2 дахин их байдгийг судлаачид тогтоожээ. Хүүхэд тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна.

Иймд хүүхдүүдийн дэргэд тамхи татахыг цээрлэцгээе.


АРХИ:

Судалгаагаар эрэгтэйчүүдийн 22%, эмэгтэйчүүдийн 5% нь архинд донтох эмгэгтэй нь байгаа нь элэг, ходоодны хавдраар хорт хавдраар өвчлөх эрсдэл ихтэйг харуулж байна. 20-иос доош насны өсвөр үеийнхний 70,5%, 16 наснаас доош насныхны 54,7% нь архи хэрэглэж үзсэн нь тогдоогдсон нь түгшүүрийн дохио мөн.

Иймээс хүн бүр эрүүл мэндээ хамгаалж архидалтаас сэргийлцгээе.

 

ХАЛДВАР:

(вирус, паразит, нян) Элэгний В вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад шинээр төрсөн хүүхдүүдийн 98%-ийг хамруулж байгаа нь ирээдүйд элэгний анхдагч өмөнгийн 40%-иас сэргийлэх боломж бүрдэнэ.

Иймд нярай хүүхдийг амаржих газарт байхад нь вакцинжуулалтад хамруулцгаая.

 

 

 

ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ:

Өдөр бүр наад зах нь 30 мин идэвхитэй хөдөлгөөн хийж биеийн жингээ хэвийн түвшинд барих нь таны болоод хүүхдүүдийн тань эрүүл байх үндэс болно.






 

ХООЛЛОЛТ:
Амьтны гаралтай өөх тостой, давсалсан, даршилсан, удаан хадгалсан, мөөгөнцөртсөн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хавдар үүсэх эрсдэл ихсэнэ.

Иймд аль болохоор шинэ, цэвэр өөх тос багатай, ургамалын гаралтай, эслэг ихтэй хоол хүнс, жимс, хүнсний ногоо самар, бүх төрлийн үр тарианы бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэснээр ходоод, гэдэсний болон бусад хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.