МУ-ын Тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний сангийн Тэргүүн Х.Болормаагийн БНСУ-ын Тэжон хотод айлчлав

БНСУ-ын Тэжон хотын захирагч, ноён Юм Гон Чолийн урилгаар МУ-ын ЭМЯ-ны дэд сайд, хатагтай  Ж.Цолмонгоор ахлуулсан төлөөлөгч нар 2011 оны 3 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Тэжон хотод  ажлын айлчлал хийлээ.
 
Айлчлалын бүрэлдхүүнд  ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон,  Улсын Клиникийн Төв эмнэлгийн дарга  АУ-ны доктор Б.Бямбадорж, Улсын Клиникийн II Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга МУ-ын хүний гавьяат эмч,  АУ-ны доктор Ц.Отгон, Улсын Клиникийн Нэгдсэн III эмнэлгийн дарга, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор Б.Батчулуун, Хавдар Судлалын Үндэсний Төвийн захирал Л.Төмөрбаатар, Хөвсгөл аймгийн засаг дарга Ц.Цэрэнжав, Хөвсгөл аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Д.Дамдинсүрэн, Төрийн бус байгууллагаас  МУ-ын Тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн тэргүүн Х. Болормаа, тус сангийн нарийн бичгийн дарга С.Нарангэрэл, хувийн хэвшлээс “Ач” АУДэС-ийн захирал АУ-ны доктор, акедемич Б.Баасанжав нар оролцлоо. 

Тус  айлчлалын үеэр төлөөлөгчид Тэжон хотын захирагч ноён Юм Гон Чол, хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ли Сан Тээ,тус хотын  Согу дүүргийн засаг дарга  нартай уулзалт хийж, Чүннам, Илжи, Конян их сургуулийн эмнэлгүүдээр зочилж  үйл ажиллагаатай  нь танилцлаа.



Айлчлалын хүрээнд  МУ-ын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, эмч, боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх,  МУ-д хараахан хийгдэх боломжгүй байгаа эмчилгээний асуудлаар өвчтөнг илгээх  зэрэг олон талт арга хэмжээний талаар Тэжон хотын захиргаа, МУ-ын Эрүүл Мэндийн Яамны  засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр хийж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:

  • ХСҮТөв Тэжон хотын Конян эмнэлэгтэй,
  • УКТЭмнэлэг  Чүннам их сургуулийн эмнэлэгтэй,
  • УК-ийн II нэгдсэн эмнэлэг Илжи их сургуулийн эмнэлэгтэй
  • УК-ийн III нэгдсэн эмнэлэг Сон эмнэлэгтэй
  • Хөвсгөл аймаг Согу дүүрэгтэй
“Ач” АУДэС оюутан солилцооны хөтөлбөрөөр Илжи  их сургуулийн эмнэлэгтэй тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо.