ХСҮТ-ийн эмч нар японы Шизүока мужийн Хавдрын Төв эмнэлэгт туршлага солилцох хөтөлбөрт хамрагдлаа

"Итгэл" Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн шугамаар ХСҮТ-н элэг, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч АУ-ны доктор Ч. Энхболд, цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч П. Батсүх нар Японы Шизүока мужийн Хавдрын Төв эмнэлэгт туршлага солилцох хөтөлбөрт хамрагдлаа.

Шизүока Хавдрын Төв эмнэлэг, "Итгэл" Сан хооронд анх 2010 онд хамтын ажиллагаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл манай хот, хөдөөгийн нийт 27 хавдар судлаач эмч, мэргэжилтэнгүүд тус мужийн Хавдрын Төвд урт, богино хугацааны туршлага солилцох хөтөлбөрт хамрагдаад байна. Амжилттай суралцсан эмч нартаа баяр хүргэе, их зүйлийг суралцсан гэдэгт итгэлтэй байна.