ХСҮТ-д орчин үеийн, компакт төхөөрөмжийг урвалж, бодисын хамт хандивлалаа
"Итгэл" Хавдаргүй Монгол Үндэсний сангаас ХСҮТ-д богино хугацаанд өндөр чанартайгаар эд эсийн сорьцноос ДНХ/РНХ ялгаварлан гаргаж авах KURABO брендийн QuickGene-Mini480 орчин үеийн, компакт төхөөрөмжийг урвалж, бодисын хамт хандивлалаа. 
 
Тус багаж 90 минутанд нэг дор 48 сорьцноос генийн материал ялгаварлан бэлдэх чадалтай нь ХСҮТ-ийн хавдрын генийн түвшний оношлогоо, эрдэм шинжилгээ судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж ард иргэдэд үзүүлэх хавдрын тусламж үйлчилгээ чанарын өндөр түвшинд хүрэхэд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.