БИД ДЭЛХИЙН АСАРГАА СУВИЛГААНЫ ДЭВШИЛ, АРГА ЗҮЙН ЧИГ ХАНДЛАГААС СУРАЛЦЛАА.

/Суралцсан хугацааны тайлан/

'Итгэл' Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн ивээн тэтгэлгээр “Өргөө” Амаржих Газрын нярайн тасгийн ахлах сувилагч Ж.Байгалмаа, “Болорсан-Халамжит Гэр бүл Төв”-ийн аргазүйч Д. Баасанжаргал, Улсын II Төв эмнэлгийн сувилагч Н.Бямбацэцэг нар БНСУ-н 'Sung-Ae'   эмнэлэгт 21 хоногийн сургалтанд амжилттай хамрагдаад ирлээ. Бид тус сургалтаар  дэлхийн түвшний асаргаа, сувилгааны чиг  хандлага, сувилагчийн ёс зүйн талаар маш олон зүйлүүдийг сурч мэдлээ.

Өвчтөн хүний хамгийн ойрын, дотны туслагч бол сувилагч хүн байдаг. Сувилагчийн ур чадвар, харилцаа хандлага нь эмнэлэг хийгээд өвчтөн түүний ар гэрийнхний хоорондын харилцаа холбоо, өвчнөө ялан дийлэх итгэл үнэмшил, сэтгэл зүй, эмчилгээний чанар зэрэгт шууд нөлөөлдөг билээ. Иймээс бид цаашид сурсан зүйлээ  өөрсдийн ажлын байрандаа нэвтрүүлж, мэргэжил нэгт хүмүүстээ зааж сургах, хэвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна.  

Мөн хугацаанд биднийг эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа. Энэ бүгдийг санаачилан, эрүүл мэндийн салбарын ажилтан биднийг дэмжсэн “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн тэргүүн, Монгол Улсын Тэргүүн хатагтай Х. Болормаа Танд болон танай хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа.  

/2017.04.15-ны өдөр  Инчон нисэх онгоцны буудал/

 

 / 'Sung-Ae' эмнэлгийн ТУЗ-ын дарга, Сувилахуйн албаны дарга нарын хамт/

 

/'Sung-Ae' эмнэлгийн гүйцэтгэх захирал Ким Сог Ху-н хамт/

 

/Сувилахуйн алба-Ахлах сувилагч нарын хамт/

 

  /Эрүүл мэндийн цогц шинжилгээнд  үнэ төлбөргүй хамрагдсан/

 

/Дотрын тасгийн Эмч, Ахлах сувилагчнарын хамт/

 

/Эмнэлгийн дарга Жан Сог Ил, Захиргааны хэсгийн дарга, Сувилахуйн албаны дарга, менежер, орчуулагчийн хамт/

 

Мэс заслын тасгийн хамт олонтой

 

 

Цөсний хагалгааны үеэр

 

 

Амилуулах суурь тусламж – Сургалтын үеэр 

 

 

Багаж тоног төхөөрөмж танилцуулга 

 

Хүүхдийн баяр- Эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ 

 

Ангиографийн шинжилгээний хамт олонтой