"Итгэл" Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн 2010-2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бүх чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ялангуяа жилээс жилд нэмэгдэж байгаа хорт хавдрын өвчлөлийн эсрэг бодит ажлуудыг хийх зорилготойгоор 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд дотоод, гадаадын ижил байгууллагууд болон хувь хүмүүстэй хамтарч төсөл хөтөлбөр боловсруулан багагүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Анх “Итгэл” Сан байгуулагдах үед Монгол Улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үүсэж, хөгжөөд 10 жил болж байсан хэдий ч улсын хэмжээнд хөнгөвчлөх эмчилгээний 16  ор зөвхөн ХСҮТ-д байсан. “Итгэл” Хавдаргүй Монгол Сан үүнд анхаарч ажилласны дүнд өнөөдөр улсын хэмжээний нийт ор 125 болон өргөжиж,  21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хөнгөвчлөх эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг, мэргэжлийн эмч, сувилагчидтай болж эмчилгээ үйлчилгээний чанар сайжирсан. Ингэснээр зөвхөн  хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай хөдөө орон нутгийн өвчтөнгүүдийн хот руу ирэх урсгал саарч, гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайван эмчлүүлэх нөхцөл бүрдсэн юм. Түүнчлэн УНТЭ-н харьяа Гемодиализийн Төв, УХТЭ, ХСҮТ-д тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл хийв. ЭХЭМҮТ-д Нярай Судлалын Төвийг шинээр байгуулагдах үед ХБНГУ-н Аугсбург хотын хүүхдийн эмнэлэг, “Бунтер Крайс” ТББ-тай холбоо тогтоож, 321 төрлийн тоног төхөөрөмжүүдийг болон нярайн эрчимт эмчилгээний тасагт нэн хэрэгцээтэй таазны цахилгаан үүсгэвэрийг тус тус хандивласан.

Үндэсний боловсон хүчний чадавхийг сайжруулахад анхаарч эмнэлгийн нарийн мэргэжил олгох, туршлага солилцох чиглэлээр гадаад дотоодын, урт богино хугацааны сургалтуудад нийт 409 эмч, мэргэжилтэнгүүдийг хамруулсан байна.

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй 2 хүүхдийг анагаах ухаан өндөр хөгжсөн БНСУ-д  үнэ төлбөргүй эмчлүүлсэн. Мөн тэдний доктор, профессоруудыг урьж, хөхний хорт хавдрын мэс заслын чиглэлээр туршлага солилцох хөтөлбөрийг ХСҮТ-н цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч нартай хамтран амжилттай зохион байгуулсан.

ХСҮТ-н эмч нарын багтай хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хот, хөдөөгийн нийт 2100 иргэдэд хийж, өвчний эрт илрүүлэлт, дараагийн шатны тусламж үйлчилгээнд шилжүүлэх болон жижиг мэс ажилбаруудыг хийж гүйцэтгэсэн байна.

Эдгээр хийсэн ажлуудыг хүснэгтээр дэлгэрэнгүй харуулав.

 

 

1.Тоног төхөөрөмж, багаж, эм  хэрэгслэлийн хандив

д/д

Байгууллагын нэр

Он, сар, өдөр

Гүйцэтгэсэн ажил

 

1

ЧД-ийн Эрүүл Мэндийн Нэгдэл

2010.10.02

Хөнгөвчлөх эмчилгээний 5 ортой загвар палатыг шинээр байгуулав.

 

2

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг

2011.05.17

Хөнгөвчлөх эмчилгээний орчин үеийн стандартад нийцсэн 4 палатыг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамтаар хүлээлгэн өгөв.

 

3

Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг

2011.01.20

Эмэгтэйчүүдийн байрлалын өвөрмөц хагалгааг хийхэд нэн шаардлагатай мэс заслын багажийг шинэчлэв.

 

4

Хавдар Судлалын Үндэсний Төвийн сургалтын алба

2011.03.15

Хөхний хорт хавдрыг  илрүүлэхэд зориулсан   сургалтын биет үзүүлэнг сурталчилгааны материалын хамтаар хандивлав. 

 

5

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг

2011.09.28

Тус эмнэлгийн харьяа Гемодиализийн Төвд 10 ширхэг цус шүүх аппаратуудыг дагалдах хэрэгслэлийн хамтаар хандивлав.

 

6

Анагаах ухааны “Энэрэл” Дээд Сургууль

2011.11.09

Эрүүл мэндийн салбарын сургалтын чанарыг дэмжих зорилгын хүрээнд олон улсын жишигт нийцсэн, гадаад хэлний танхимыг хүлээлгэн өглөө.

 

7

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

2012.04.15

Нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай АНУ-ын  “Sechrist Millenium” үйлдвэрийн 3 ширхэг амьгалын аппаратыг дагалдах хэрэгслэлүүдийн хамтаар хандивлалаа.

8

ХСҮТ-ийн эмийн алба

2010.09.15

“Актавис” ОУ-н эмийн компанитай хамтран хими эмчилгээний шинэ тариалгыг хандивлав.

9

ХСҮТ-ийн эмийн алба

2010.09.20

“Түвшин-Энэрэл” Эм ханган нийлүүлэх компанитай хамтран уургийн бэлдмэл, амин хүчлийн тарилга хандивлав.

10

Өвөрхангай аймгийн “Бүсийн оношлогоо, эмчилгээний төв”

2012.10.20

АНУ-ын Денвер хотод байрлах ОУ-н Прожект К.У.Р.Е байгууллагаас 25 төрлийн багаж, эд хогшил бүхий 40 тонн 2 чингэлэгийг хандивлав.

СХД-н ЭМНТ

2012.11.01

11

Дорнод аймгийн БОЭТ

2013.04.03

2014.05.29

1 ортой палатыг тохижуулж, тоног төхөөрөмжөөр хангав

12

ХСҮТ-н Хөнгөвчлөх эмчилгээний тасаг

2013.07.31

1 палатанд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг хандивлав.

13

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг

2013.10.23

Баруун бүсэд анх удаа 4 ортой хавдар, хөнгөвчлөх эмчилгээний 2 өрөөг нээж, тоног төхөөрөмж хандивлав.

14

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.05.08

6 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

15

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.05.09

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

16

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг

2014.05.22

2 ортой 1 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

17

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.05.23

3 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

18

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.06.25

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

19

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.06.30

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

20

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.07.07

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

21

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.07.08

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

22

ХУД-н Нэгдсэн эмнэлэг

2014.08.04

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

23

БЗД-н Нэгдсэн эмнэлэг

2014.08.04

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

24

СБД-н Нэгдсэн эмнэлэг

2014.08.04

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

25

Ховд аймгийн БОЭТ

2014.09.12

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

26

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.09.13

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

27

Орхон-Уул аймгийн БОЭТ

2014.09.16

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

28

Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэг

2014.09.22

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

29

БГД-н Нэгдсэн эмнэлэг

2014.10.25

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

30

Хэнтий аймгийн НЭ

2015.01.19

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

31

Багануур дүүргийн ЭМНэгдэл

2015.01.19

2 ортой 1 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав.

32

Өвөрхангай аймаг дахь БОЭТ

2015.01.22

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

33

Төв аймгийн НЭ

2015.02.04

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

34

Дундговь аймгийн НЭ

2015.02.04

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

35

Говь-Алтай аймгийн Нэ

2015.03.02

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

36

Сүхбаатар аймгийн НЭ

2015.03.17

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

37

Дорноговь аймгийн НЭ

2015.03.18

4 ортой 2 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

38

Говь-Сүмбэр аймгийн НЭ

2015.03.18

2 ортой 1 өрөөг тохижуулж, тоног төхөөрөмж хандивлав

39

Эх Хүүхдийн эрүүл Мэндийн Үндэсний Төв

2015.02.24

2015.07.21

 

ХБНГУ-н Аугсбург хотын хүүхдийн төв эмнэлэгтэй харилцаа тогтоож, 4 чингэлэг хүүхдийн эмнэлгийн эд хогшил, ор, тоног төхөөрөмжийг Нярай Судлалын Төв байгуулахад дэмжиж хандивлав.

40

Өвөрхангай аймаг дахь БОЭТ

2015.04.22

 

Хэт авиан оношилгоонд нэн шаардлагатай датчик худалдан авахад зориулж, хандивлав.

41

ХСҮТ

2015.05.06

ОУ-н Сувилагч нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан онол практикийн бага хурлыг ивээн тэтгэж, ерөнхий мэс заслын тасагт жишиг сувилагчийн постыг шинээр нээж өгөв

42

Улсын II төв эмнэлэг

2015.03.11

Улсын II Төв эмнэлгийн хүүхдийн тасаг болон  уушиг судлалын тасагт 9 нэр төрлийн тоног төхөөрөмж болон эд хогшлыг хандивлав.

43

ХСҮТ-н элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, хими, туяа, хөнгөвчлөх эмчилгээ, толгой хүзүүний мэс заслын тасаг, хүлээн авахын хүлээлгийн танхим

2016.05.11

Олон улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор сувилагчийн постыг шинээр байгуулж өгөв.

44

Улсын II Төв эмнэлэг

2016.05.18

 

АСЕМ-н дээд түвшний 11-р чуулга уулзалттай холбогдуулан УХТЭ-т нэн шаардлагатай байсан хяналтын монитор 2 ширхэг, мэс заслын үед болон амьсгалын замын хүндрэлийн үед хэрэглэгддэг сорох аппарат 5 ширхэгийг тус тус хандивлав. Мөн Уушиг судлалын тасагт сургалтын танхимыг тохижуулж өглөө.

 

 

2.Дотоод, гадаад зохион байгуулсан сургалтууд

д/д

Санаачлан, зохион байгуулсан сургалт

Он, сар, өдөр

Сургалтын хамарсан хүрээ

1

Хөнгөвчлөх эмчилгээний 1 сарын сургалт

2010.08-09 сар

ЧЭМН, Орхон –уул,  Дорнод аймгуудын НЭ-ийн эмч, сувилагч нийт 9 хүн  

2

“Эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын оношлогоо, эмчилгээ”  сэдэвт Үндэсний сургалт

2011.02.19-20

ХСҮТ-тэй хамтран 21 аймаг, 9 дүүргийн НЭ, нийслэлийн амаржих газруудын эх барих, эмэгтэйчүүдийн 45 их эмч нарын дунд зохион байгуулав.

3

БНСУ-ын Конкукийн Их сургуулийн Төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт

2010.12.13-20

ХСҮТ, ЧЭМН, Орхон-Уул, Дорнод, Ховд аймгуудийн хавдар судлаач их эмч, сувилагч нарыг хамруулсан туршлага солилцох 7 хоногийн хөтөлбөрт сургалтыг санаачлан, санхүүжүүлэв.

4

Гонконг дахь Бээжингийн их сургуулийн “Дурангийн болон хэт авиан  оношлогоо” сэдэвт 1 сарын сургалт

2010.12.03 2011.02.17

2011.09.15

 

Хавдар Судлалын Үндэсний Төвийн их эмч Б.Түвшинжаргал, Н.Юмчинсэрчин, Х.Сэргэлэнчимэг нарыг 3 ээлжээр тус тус сургалтанд хамруулав.

5

Япон улсын Токушүкай групптэй хамтарсан Гемодиализийн   21 хоногийн дадлагажих сургалтын замын зардал

2011.04.09

2012.05.11

Гемодиализийн Төвийн эмч сувилагч, инженер нийт 8 хүнийг туршлага солилцох, дадлагажих сургалтанд хамруулав.

6

Швейцарь улсад “Эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын дурангийн аргын оношлогоо, эмчилгээ”  сэдэвт сургалт

2010.10.05

Сургалтанд хамрагдсан Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч

7

Өрхийн эмч нарт зориулсан “Хөнгөвчлөх эмчилгээ” сэдэвт Үндэсний сургалт

2012.04-08 сар

Монголын Хөнгөвчлөх эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан тус сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг,  Дархан-Уул аймгийн 138 өрхийн эмнэлгийн нийт 280 эмч хамрагдлаа.

8

Япон Улс

“Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” сэдэвт туршлага солилцох хөтөлбөр

2011-2017 он

Шизүока мужийн Хавдрын Төв эмнэлэгт хот, хөдөөгийн хавдар судлаач эмч, мэргэжилтэн нийт 27 хүнийг туршлага солилцох хөтөлбөрт хамруулсан байна. 

9

Орхон аймаг дахь  БОЭТ

2015.09.30

Тус төвийн хавдар, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн их эмч Б.Мөнгөнцэцэгт хөнгөвчлөх эмчилгээний нарийн мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэв.

10

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг

2015.10.7-9-ний өдрүүд

ХСҮТ-тэй хамтран Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийг түшиглэн, баруун бүсийн эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нарт ажлын байран дахь дурангийн болон хэвлийн нээлттэй хагалгааны ур чадварыг дээшлүүлэх  сургалтыг зохион байгууллаа.Сургалтанд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн эмч нар хамрагдлаа.

11

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг

2015.10.12

Тус аймгийн хавдар, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн их эмч Н.Батсанаад Тайван улсын Их сургуульд мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэв.

12

ХСҮТ

2015.06.18

Австри,БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байгаа 4 эмчийн замын зардлыг ивээн тэтгэв.

 

ХСҮТ

2016.06.15

Гадаад хамтын ажиллагаа, “Гэрээ бичиг”-н хүрээнд Шизүока мужийн Хавдрын Төв эмнэлэгт ХСҮТ-н их эмч АУ-ны доктор Б. Анархүү, мэс заслын сувилагч Б.Оюумаа нарыг 21 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрууллаа.

                                                                

 

Хувь хүмүүст үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ

д/д

 

Нас, хүйс

Өвчний онош

Үнэ төлбөргүй үзүүлсэн эмнэлгийн тусламж

1

 

4сар

Эмэгтэй

Төрөлхийн зүрхний хавсарсан гажиг

2011.03.16

Тэжон хотын Чуннам Их Сургуулийн Хүүхдийн эмнэлэгт дурангийн мэс заслын аргаар эмчлүүлсэн.

 

 

2

 

 

38 нас эмэгтэй

Хөхний хорт хавдар II зэрэг

2011.04.04

Сөүл хотын Конкукийн Их Сургуулийн Хавдрын Төв эмнэлэгт мэс заслаар эмчлэгдсэн.

3

 

20 нас

эрэгтэй

Өнчин тархины хавдар

2011.08.25

БНСУ-н Тэжон хотын Чуннам Их сургуулийн Хавдрын Төв эмнэлэгт дурангийн мэс засал хийлгэсэн.

 

4

 

38 нас

эмэгтэй

Хөхний хорт хавдар III зэрэг

2011.08.19

Улаанбаатар, БНСУ-ын Эвагийн ХавдрынТөв, ХСҮТ-ийн эмч нарын хамтарсан мэс засал

5

 

61 нас эмэгтэй

Хөхний хорт хавдар II зэрэг

6

 

0-80 нас

Дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдрын чиглэлийн урьдчилан сэргийлэх үзлэг

2011.08.17,18

БНСУ-н Эвагийн Хавдрын Төв эмнэлгийн эмч нартай хамтран 150 гаруй иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд хийв.

7

 

54 нас

эмэгтэй

Умайн хорт хавдар III зэрэг

2011.08.10

Мэс засал, хими эмчилгээ хийлгэхэд нь туслав.

8

 

47 нас

эмэгтэй

Давсагны хорт хавдар III зэрэг

2012.09.20

Компьютр томографын шинжилгээ хийлгэхэд нь туслав.

9

 

15 нас эрэгтэй

Тархины саажилттай

2012.10.1

тэргэнцэр тус тус хандивлав.

10

 

68 нас

эмэгтэй

Доод мөчний саажилттай

11

 

2 нас

Зүрхний гажигтай

Эмчилгээний үйлчилгээнд тусламж үзүүлэв.

12

 

25 нас

Ходоодны хавдартай

Эмчилгээний үйлчилгээнд тусламж үзүүлэв.

13

 

17 нас

Тархины хавдар

 

14

Хөдөө орон нутгийн 35  хүүхдүүдэд мэс засал хийлгэв.

1-3 нас

Сэтэрхий уруул тагнай

Сингапурын “Operation Smile” байгууллага, ЭХЭМҮТ-н эрүү нүүрний мэс заслын тасгийн эмч нарын багтай хамтарч,  21 аймгийн 35 хүүхдэд мэс засал хийв.

15

Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Манхан, Дарви сумууд

18-65 нас

 Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг

Хөдөө орон нутгийн эмэгтэчүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор төвөөс алслагдсан сумуудын эмэгтэйчүүдэд 2 үе шаттайгаар эмэгтэйчүүдийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.Үзлэгт 4 сумын нийт 1100 эмэгтэйчүүд хамрагдсан ба эсийн шинжилгээ 300, эдийн шинжилгээ 50 хүнд хийж, 102 эмэгтэйд үү, ургацаг авах, электрокаогуляц эмчилгээ зэрэг жижиг мэс ажилбаруудыг тус тус хийлээ.

 

16

ЧЭМН-н ажилтан эмэгтэйчүүд

18-55 нас

Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг

Үнэ төлбөргүй

 

 

“ИТГЭЛ” ХАВДАРГҮЙ МОНГОЛ ҮНДЭСНИЙ САН

2017 ОН