БНСУ-н “Sung-Ae” Tөв эмнэлэгт 21 хоногийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдана.

“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн шугамаар “Өргөө” амаржих газрын нярайн сувилагч Ж.Байгалмаа, “Болор сан”-Халамжит Гэр бүл төвийн арга зүйч Д. Баасанжаргал, Улсын 2-р Төв эмнэлгийн сувилагч Н. Бямбацэцэг нар БНСУ-н “Sung-Ae” Tөв эмнэлэгт 21 хоногийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдахаар боллоо.

Хөтөлбөр дэлхийн асаргаа сувилгааны чиг хандлага, сувилагчийн харилцаа хандлага, ёс зүйн сэдэвтэй байх бөгөөд анагаах ухаан өндөр хөгжсөн орны сувилагч нарын ажлын туршлагаас суралцах юм. 

Ta нартаа амжилт хүсье!