Хавдар Судлалын Үндэсний Төвийн 6 тасагт сувилагчийн пост, хүлээлгийн танхимыг шинээр тохижуулж өглөө.

Олон Улсын Сувилагчдын баярыг тохиолдуулан Хавдар Судлалын Үндэсний Төвийн 6 тасгийн сувилагчийн пост болон эрчимт эмчилгээ яаралтай эмчилгээний тасгийн хүлээлгийн танхимыг шинээр тохижуулж өглөө. Ингэснээр сувилагчийн ажлын байр ая тухтай байхын зэрэгцээ үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдэж, эмчилгээний чанарт нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна.
 

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл, оюунаа зориулан ажиллаж байгаа сувилагч нартаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье! 

 

"Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан