ЭХЭМҮТ-ийн Нярайн тасгийг тоног төхөөрөмжөөр хангалаа

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярайн тасгийг шинэчилж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангалаа.
 
“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан болон ХБНГУ -ын Бавари мужийн "Бунтер Крайс" хүмүүнлэгийн байгууллагатай хамтран Герман улсаас нийт 20 төрлийн 3000 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмнэлгийн эд хогшил авчирч, тус тасгийг тохижуулж, хүлээлгэн өглөө. Эрчимт эмчилгээний тасагт зайлшгүй шаардлагатай цахилгаан үүсгүүр нь Монголд анх удаа оруулж ирсэн тоног төхөөрөмж юм.