Сургалт боллоо

"Итгэл" Хавдаргүй Монгол Үндэсний сан, ХСҮТ-тэй хамтран 2015 оны 10-р сарын 7-9-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт "Эмэгтэйчүүдийн хавдрын үед хийгдэх дурангийн мэс заслын гардан үйлдэл"-ийн сургалтыг Баруун бүсийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарт зохион байгууллаа.

Сургалтыг удирдан явуулахаар тус төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Э.Амарсанаа, их эмч Г.Лхагвадорж, "Итгэл" Хавдаргүй Монгол Үндэсний сангийн нарийн бичгийн дарга С.Нарангэрэл нар Улаанбаатар хотоос томилогдсон бөгөөд сургалтанд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд ба Увс аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч оролцсон.