Талархал

ХСҮТөвөөс  олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагч шинэчлэгч хүч: үр дүнтэй, үр ашигтай тусламж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж олон төрлийн ажлуудыг санаачилан зохион байгуулан явуулж байна.

Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангаас 5 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын тусламжийг үзүүлж  хавдрын сувилахуйн тусламжийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж доорхи ажлуудыг хийж гүйцэтгэн ажиллав.  

Үүнд:

  1. Мэс заслын тасагт жишиг сувилагчийн постыг бүрэн тохижуулан үйл ажиллагаанд оруулав
  2. Сувилагчдын ажлыг хамт олон, үйлчлүүлэгчдийн үнэлгээгээр шалгаруулж  “Шилдэг сувилахуйн удирдагч, шилдэг ээлжийн сувилагч, шилдэг тусгай мэргэжилтэн, шилдэг мэргэшсэн сувилагч, шилдэг илтгэгч сувилагч” - дыг  тус тус шалгаруулж  шагнаж урамшуулав.
  3. Сувилагчдын онол практикийн бага хурлын үйл ажиллагааг зохион байгуулахад  мөн санхүүгийн дэмжлэгийг тус тус  үзүүлэв.

Сувилагчдын ажиллах нөхцөл, урамшуулал, бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн тэргүүн, Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа, гүйцэтгэх захирал Э.Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Нарангэрэл  болон сангийн хамт олонд  талархалаа илэрхийлье.

Итгэл үзүүлж дэмжсэн  сайхан сэтгэлийн ач бүхэн бусдын эрүүл мэндийн төлөө ажиллаж буй сувилагчдын маань ажиллах урам  зоригийг дэмжиж  үнэтэй хувь нэмэр болж тусламж үйлчилгээний маань чанар хүртээмж улам сайжирах болно.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ХСҮТөв  Сувилахуйн алба.